Бага Жорж Буш өвөө болов

2013041609tАНУ-ын Ерөнхийлөгч асан, 66 нас­тай бага Жорж Буш өвөө болжээ. Түүний охин Женна Буш Хэйгер дөрөвдүгээр сарын    14-нд охин төрүүллээ хэмээн “The Washington Post” сонин мэдээлэв. Женна Буш охиндоо эмээгийнх нь Маргарет Лаура хэмээх нэрийг өгчээ. Ж.Буш охин болон ач охиноо харсан, тэдний бие сайн байна хэмээн мэдээлэв.

Жорж Буш, Лаура Буш нарын ихэр охидын нэг Женна 2008 онд Виржинийн их сургуулийн аспирант Хенри Хэйгертэй гэрлэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих