Ядуурлыг бууруулах гол үндэс нь нийгмийн тэгш эрх

ВАШИНГТОН. /СИНЬХУА/. Таагүй нөхцөл байдлыг арилгаж, эмэгтэйчүүдийг дэмжих зэргээр нийгмийн тэгш эрхийг хөхүүлэн дэмжих нь ядуурлыг бууруулах гол үндэс гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким үзэж байна.

big_3bbd7eba6b043fd8a3819fa2bb9dd9c9_xl“Хэрвээ та өсч яваа, залуу, хамгийн ядуу, эмэгтэй хүний тоонд багтдаггүй бол та нийгэмд тэгш бус байдлыг бий болгож байна” гэж Жим Ен Ким хэлжээ.
“БНСУ-д хүйсийн тэгш бус байдлыг дээгүүрт тавьж байсан нь 1959 онд намайг тэнд төрсөн цагаас хойш хөгжиж,тодорхой соёлуудыг бий болгосон гэсэн төсөөллөөсөө татгалзахад хүргэж байсан” гэж тэрбээр хэлэв.
“Гэвч одоо бол өөр. Тэнд маш их дэвшил гарсан. Күнзийн соёлтой учраас эмэгтэй хүн зөвхөн ажиллах хүчин л болдог байсан. Харин одоо тэд Күнзийн соёл, хуулийг үл харгалзан эмэгтэйчүүдэд илүү, илүү их эрхийг өгдөг болсон. Саяхан л гэхэд тэд эмэгтэй хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгосон” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.
2030 он гэхэд дэлхий нийтээрээ хэт ядуурлыг төгсгөж, хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийнхний амьдралын түвшинг сайжруулахыг энэ сарын 2-нд Дэлхийн банкны тэргүүн уриалсан юм.
Дэлхийн банкнаас 2010 онд гаргасан тооцоогоор, дэлхийн хүн амын 21 хувь буюу 1,3 тэрбум нь амьжиргааны түвшнээс доогуур буюу өдөрт 1,25-аас бага доллароор амиа зогоож, туйлын ядуу аж төрж байжээ.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих