Иран цэргийн баярын парад зохиов

38bbd1a16c7c9571big  18-ны өдөр Иран нийслэл Тегеранд жилд нэг удаа болдог цэргийн баярын парад зохиожээ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмади-Нежад уг ёслол дээр хэлэхдээ, Ираны цэргийн хүчин бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалд тустай юм гэжээ.
Цэргийн парадад Ираны олон төрлийн цэргийн жагсаал, танк, хуягт тэрэг зэрэг байлдааны техник, олон төрлийн пуужин болон тэнгисийн цэргийн хөлөг онгоцны загварууд оролцжээ. Үүнээс гадна, агаарын цэргийн нисдэг тэрэг, байлдааны нисэх онгоц тухайн талбай дээгүүр нисэн өнгөрсөн бөгөөд шүхэрт цэрэг буужээ. Иран мөн Орост үйлдвэрлэсэн S-200 агаарын довтлолтоос сэргийлэх пуужингийн систем, 2000 километр нисэж чаддаг пуужин тээсэн нисэгчгүй нисэх онгоц зэргийг дэлгэн үзүүлсэн байна. Ираны мэдээний телевиз мэдээлэхдээ, энэ удаагийн парадад оролцсон нисэгчгүй нисэх онгоц, хоёр зүйлийн пуужин болон шинэ хэлбэрийн хөдөлгөөнт электрон систем бол Ираны шинээр судлан бүтээсэн төхөөрөмж гэжээ

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих