“НОМИН ТАЛСТ”-ЫН ХАЯНАА ЛИЦЕНЗҮҮДЭЭ ЗАРАХ ГЭЭД АРГАА БАРЖ ЯВНА

2e52068b5ca96fc8originalЭнэ жилийн цагаан сарын дараа МИАТ-ийн дайны эрсдэлийн сан гэгчээс гадаадын банкуудаар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан хэрэг илэрч, тус компанийн хуучин захирал, тэдний ах дүү, хань хамсаатнууд “Ганц худаг”-ийг дүүргэх шахам чихэлдэж байгаа юм. МИАТ-ийн гэххэргийн “голдүр” буюу тус компанид Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн гэгчийн найз нөхөд, ойр дотныхон АТГ-ын мөрдөн байцаагч нарын анхаарлыг хамгийн ихээр татаж шалгуулах нь шалгуулж, мөрдүүлэхнь мөрдүүлж байгаа билээ. Зарим хамсаатан нь айсандаа Зүүн өмнөд Азийн орнууд руу зугтсан гэх мэдээлэл ч байгаа. Маш их мөнгөтэй холбоотой, олон жилийн турш нарийн зохион байгуулалттай, нягт ажиллагаатай явж  ирсэн энэ бизнесийн бохир бүлэглэлийн нэг гишүүнээр “Номинталст” хамтлагийн дуучин Хаянхярваа хүртэл тодроод яах учраа олохгүй сандарч хэвлэлийнхэнд мөнгө тарааж яваа гэх мэдээлэл цацагдаж байгааюм. “Анхны захиа” гэх мэтийн нэртэй си-ди гарган гэнэн, гэгэлгэн үйл хийж явсан тэрбээр гэнэтхэн л улс төрд орж МАСЗХ-ны гишүүн болж байлаа. Тэгвэл энэ холбооныхоо шугамаар МАН-ын бизнес бүлэглэл рүү орж МИАТ-ийн захирал байсан Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяртай төө зайгүй нөхөрлөж явсаар сүүлдээ МИАТ-ийн хэрэгт орооцолдсон талаар түүнтэй ойр байдаг нэгэн ама лдаж байна. Түүнээс гадна хэд хэдэн ашигт малтмалын лицензийг сэжиг бүхий байдлаар авсан гэх ноцтой асуудал сөхөгдөж байгаа бололтой. Б.Эрдэнэбилэгийг МИАТ-ийн захирал байх үеэс эхлэн “ижий ахай” болсон Хаянаа Ашигт малтмалын газарт ажиллаж эхлэх үед ашигт малтмалын дөрөв, таван лиценз авчихсан байсныг АТГ-ынхан МИАТ-ийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байхдаа олж мэдэн Хаянаагих л эвгүй байдалд оруулсан байна. Эрдэнэбилэгийн олж өгсөн лицензүүд ньАшигт малтмалын газрын даргаар ажиллаж байсанД.Батхуягийн гадаадын компаниудад хууль бусаар олгож ял сонссон 100 гаруй лицензээс нэг их ялгаагүй болохоор Хаянаа хураагдахаас нь өмнө зарчих санаатай их л сандруу гүйж байгаа юмсанж.

 

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих