Давах бөх баярлаагүй байхад унах бөх баярлах нь ээ.

АН “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11” уулзалтаа өнөөдөр хийлээ.

Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь тэргүүтэй хүмүүс оролцлоо. Өнөөдрийн “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11” уулзалтаар тавдугаар сарын 8-нд болох АН-ын тавдугаар их хурлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Ардчилсан намын V их хурал хамгийн олон гишүүд, төлөлөөлөгчид цахим хэлбэрээр оролцох аж.

Гэхдээ баяр ёслолын байдалтайгаар энэ хурлыг хийнэ хэмээн онцлов. Их хурлын өмнө Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог тавдугаар сарын 7-нд Төрийн ордонд хуралдуулахаар болжээ. Монгол орны 21 аймгийн Ардчилсан намын хуралдаанууд зэрэг эхэлж, онлайнаар холбогдох аж. Мөн Улаабаатарт 7000 гаруй гишүүд Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт цуглаж, их хуралд оролцох юм байна.

Ерөнхийдөө энэ удаагийн Ардчилсан намын V их хурал хамгийн олон төлөөлөгчдийг хамгийн бага зардлаар оролцуулахаараа онцлогтой гэнэ. Ардчилсан намын V их хурлаар 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодрох гэнэ. Давах бөх баярлаагүй байхад унах бөх баярлана аа гэж.

www.tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих