Иргэдийн 1991 оны хувьцаа бүрэн бүтнээрээ байна

Хөрөнгийн биржийн үүдэнд 1991 онд цэнхэр тасалбараар арилжсан хувьцаагаа интернэтээр шалгах боломжтой тухай зар гарчээ. Анхандаа иргэд хөрөнгийн биржид байрлах “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-д шалгуулдаг байж. Харин сүүлийн үед Таван толгой”-н хувьцаа тарааж байгаатай холбогдон иргэд 1991 оны хувьцаа, “Таван толгой”-н хувьцаагаа давхар шалгуулах хүсэлтэй болсон аж. Ихэнх иргэд цэнхэр тасалбараар авсан хувьцаа олдох нь өнгөрсөн гэж үздэг юм байна. Гэтэл та өөрөө л зарж үрээгүй бол хувьцаа бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа гэнэ. Таны үйлчлүүлсэн брокер, диллерийн компани (тухайн үедээ брокерийн пүүс гэж нэрлэгдэж байсан) дампуурсан, татан буугдсан, нэрээ өөрчлөхөөс үл хамааран 1991 оноос өнөөг хүртэл брокерийн компаниудын мэдээллийн бааз бүрэн бүтнээрээ одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад байна. Та өөрийн хувьцаагаа шалгах маш амархан. Эхлээд www.schcd.mn веб хуудас руу орно. Дэлгэцэнд гарсан шалгах гэсэн цэс рүү орно. Улмаар регистрийн дугаар гэсэн цонхонд кирилл үсгээр өөрийн буюу цэнхэр тасалбараа өгсөн төлөөний хүнийхээ регистрийн дугаарыг оруулна. Улмаар танд хэдэн ширхэг ямар хувьцаа байгаа, хаана, ямар брокер, диллерийн компани дээр очихыг утас, хаягтай нь зааж өгнө. Та өөрөө эсвэл, төлөөний хүн чинь өөр хувь хүн, аж ахуй нэгжид зарж, бэлэглээгүй бол таны нэр дээрх хувьцаа ноогдол ашигтайгаа байж л байна. Гэхдээ ноогдол ашиг тухайн компани хуваасан бол шүү дээ. Хэрэв таны хувьцааг төлөөлж өгсөн хүн нас барсан бол “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс хувьцаатай гэсэн батламж авсны дараа диллер, брокерын компанид хандана. 1991 оны цэнхэр тасалбараа хувьцаа болгосон отон хүн багагүй ашиг авсан гэнэ. Харамсалтай нь энэ бүхнээс илүүтэйгээр алга болсон цэнхэр тасалбар, хувьцаа, дампуурсан брокерын пүүсүүдийн сурталчилгаа давамгайлж байна. Зарим иргэдийн хувьцааг хууль бусаар шилжүүлэх, худалдах зэрэг хэрэг гарсан боловч энэ бүхнийг зохицуулсан гэнэ. Бүр сонирхолтой нь их хэмжээний ашигтай хувьцаагаа мэдэхгүй байж байгаад саяхан “Таван толгой”-н хувьцаагаа шалгах үеэр мэдсэн хүн ч байгаа гэнэ.

Х.БАТТӨГС

ИРГЭДИЙН АНХААРАЛД

1991 онд их хувьчлалын үеэр тараагдсан цэнхэр тасалбараар авсан хувьцаатай эсэхээ болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансаа www.schcd.mn вэб хуудсаар өөрийн регистрийн дугаарыг оруулж шалгах боломжтой боллоо. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК

мэдээмн


URL:

Нэр: Б.Нанжид ВЕ69112916 Огноо: 24 April 2016

Б. Нанжидийн 15 ширхэг цэнхэр тасалбар Дөрвөн уул ХХК нэр байсан юмаа одоо энэ хувьцаануудийг байгаа эсхийг яаж мэдэх вэ

Нэр: М.Чимгээ чэ46070266 Огноо: 4 July 2016

Иргэн М.Чимгээгийн 1991 оны цэнхэр тасалбарийн хувьцаануудийг байгаа эсэхийг яаж шалгах вэ 2001онд нас барсан хувьцаагаа авч амжаагүй юм

Нэр: Anonymous Огноо: 18 December 2017

шалгаж болохгүй бн

Сэтгэгдэл бичих