Улаанбаатарт 17-19 хэмийн дулаан байна

цаг агаарИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, баруун болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 17-19 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих