Парис Хилтон өөрөөсөө 11 дүү залуутай үерхэж эхэлжээ

Дуучин, загвар өмсөгч, жүжигчин, продюссер гэх урт цол гуншинтай Парис Хилтон удам дамжсан чинээлэг нэгэн. Түүнийг дээрх олон мэргэжлүүдээс нэгийг ч олигтой хийж чаддаггүй гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Гэхдээ л түүнийг хөрөнгө нь од болгосон. Тэр олны анхаарлыг татах туйлын дуртай, оддын өвчний гүн шатанд орсон хүн. Саяхан тэрбээр хөтлөгч Дэвид Леттермэний “Late night” шоунд оролцжээ. Энэ үеэрээ тэр одоо болзож байгаа найз залуугаа танилцуулсан байна. Түүний шинэхэн амраг өөрөөс нь 11 насаар дүү франц залуу гэнэ. Парис Хилтон найз залуугаа халуухан гэж тодорхойлжээ. Тэдний харилцаа хэр удаан үргэлжлэхийг бурхан л мэдэх байх даа. Учир нь тэрбээр өмнө нь хэд хэдэн залуустай нэр холбогдож байсан. Үйлчүүлсэн шөнийн клуб болгондоо залуустай танилцчихдаг Линдсей Лохантай эн тэнцүү задгай од шүү дээ.

URL:

Сэтгэгдэл бичих