Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулав

images14ӨБӨМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд  аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө  аймаг, нийслэлийн сонгуулийн хороог  байгуулна гэсэн хуулийн заалтын  дагуу ийнхүү аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулж улсын хэмжээнд нийтэд мэдээлж байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээ авах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах зэрэг бүрэн эрхтэй.  Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах ёстой. Ийнхүү байгуулагдаж буй аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод нийт 190 орчим хүн ажиллах аж.

Одоо Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.

Н.Туяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих