ИТХ-ын даргыг намаасаа хөөжээ

big_nam8823832Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарыг УИХ-ын гишүүн Хөвсгөл аймгийн  МАН-ын дарга Л.Энх-Амгалан намаасаа хөөжээ.

Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарыг аймгийн МАН-аас хөөсөн тухай шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт түүнд гардуулан өгчээ. Тус шийдвэрт “Т.Болдбаатар нь намын гишүүний үүргээ умартан аймгийн ИТХ-ын даргад МАН-аас Л.Цэрэнжавыг нэр дэвшүүлэхэд намын бодлогыг зөрчин заалнаас өөрийн нэрийг дэвшүүлэн Ардчилсан намын 18 төлөөлөгч болон өөрийн намын 3 төлөөлөгчийг урвуулан ИХ-ын дарга болсон тул намаас хөөж байна” гэжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Нэр: Reinaldo Herrion Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих