Каесон паркийн хувь тавилан Өмнөд Солонгосоос шалтгаална

130403214928-02-korea-roadblock-horizontal-galleryХойд Солонгосын батлан хамгаалах хорооны бодлогын газрын хэвлэлийн төлөөлөгч 5-ны өдөр хэлэхдээ, Каесон аж үйлдвэрийн парк бүрмөсөн хаагдах хямралд ороод байна. Паркийн хувь тавилан Өмнөд Солонгосын байр сууриас шалтгаална гэжээ. Өнөө Хойд Солонгос санаачлагатайгаар холбоо барихыг хүлээж байна гэж Өмнөд Солонгосын засгийн газар илэрхийлэв.

Уг төлөөлөгч цааш нь хэлэхдээ, Өмнөд Солонгосын засгийн газар Каесон паркийн хувь тавиланд санаа зовниж, хоёр Солонгосын харилцааны гаарахаас айж байвал Хойд Солонгост чиглэсэн дайсагнах ажиллагаа ба цэргийн халдлагыг зогсоох ёстой. Ийм байж паркийн доторх зам тээвэр, цахилгаан холбоо хэвийн болж, үйлдвэрлэл эрхлэлт албан ёсоор сэргэнэ гэжээ.

Өнөө Хойд Солонгосын сайн дураар холбоо барихыг хүлээж байна, хэлэлцэх хүсэлтэй бол холбоо барих зам сувгийг даруй нээж болно гэж Өмнөд Солонгосын засгийн газар 5-ны өдөр мэдэгдлээ.

\Урьхан\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих