Нүдээ чилээхгүй ажиллах

Элдэв бичиг цаас, компьютерийн дэлгэц, телевизор гээд нүд ядраах хараа муутгах шалтгаан ч олон. Харин танд энэ бүхнийг зогсоох боломж байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

1. Компьютер дээр ажиллахад нүд онцгой хүчлэн хардаг тул ойр ойрхон завсарлага авч бай.
2. Нүдээ сайтар аниад дараа нь нүдээ нээн том харах, 30 секундын зайтайгаар 5-6 удаа давтана.

3. Толгойгоо эргүүлэхгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 мин завсарлагатайгаар 3 удаа харах
4. Нүднийхээ алимыг доош баруун тийш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 мин завсарлагатайгаар 3 удаа давтана. Нүдээ аниад мөн ингэж хийнэ.

5. 3-5 минут нүдээ сайтар онийлгоод, дараа нь 3-5 секунд нээх, 6-8 удаа давтана.
6. Нэг минутын турш анивчих.

7. Ажиллаж байх хугацаандаа үе үе хараагаа шилжүүлэхийн тулд ажлын ширээнээс 1 -2 метрийн зайд хурц өнгийн хуанли гэрэл зураг юм уу хөрөг өлгөх нь бас ашигтай.
8. Гараа урагш нь сунган 3-5 секундын турш 20-30 см-ийн зайнаас хурууныхаа үзүүрийг харах. 10-12 удаа давтана.

/Гоомарал/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих