4,5 сая Өвөрмонголчуудыг Монгол улсад авчрах нь зөв үү

32_d11c27f8d355654bd7c8d04acb7fc1efe0da5b70Нэгэн Өвөрмонгол хүний мэдэгдэл гэх зүйл манай интернет ертөнцөөр шуугиан тариад байна. Чухам ямар учраас хаяагаа манаж буй мэдэгдэл хийж байгааг шууд хэлэхийн аргагүй ч тус мэдэгдэл уншиж буй залуугийн хэлж буйгаар бол 4,5 сая Өвөрмонголчуудаа бараг төлөөлж байгаа юм гэнэ.

 

Мэдэгдлээр Монгол үндэсний соёлын зарим өвийг Хятад улс өөрийн нэр дээр бүртгүүлж байгаа талаар болон Өвөрмонгол Армонгол гэх хоёр улсын дунд Хятад улс “яс хаяж” муудалцуулах атгаг санаа агуулж байгаа талаар тус мэдэгдэлдээ дурьдсан байгаа юм.

 

Мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд Өвөрмонголчууд хэзээнээсээ Хятадыг гэсэн сэтгэл зүрх байхгүй бөгөөд ганцхан Монголоо гэсэн чин хүсэлтэй, бодолтойгоор амьдран ирсэн, цаашид ч ийм байна гэж мэдэгдэж байх юм. Бас Монголчууд биднийг өөрийн түүх соёл, үнэт өвөө хамгаалж, олон улсын байгууллагад бүртгүүлж эзэмшихийг сануулж байсныг хэлэх хэрэгтэй байх.

 

Ер нь бол тус мэдэгдлээр Өвөрмонголчууд өөрийн зовлонгоо ихэд тоочсон байлаа. Босоо монгол бичгээрээ бичиж, олон аялгат монгол хэлээрээ ярих нь сүүлийн үед Өвөрмонголд улам л хэцүү болж, Хятадын харьяалалтай сургуулиуд Монгол туургатны ямар нэг хэлийг заахаа бүр больжээ. Монгол туургатны хэлээ сэргээж, бусдад сурталчлан, зааж сургах гэхээр Хятадын эрх баригчид хориглож, цагдаа шүүх нь барьж цагдаад болдоггүй аж. Иймд Монгол түмэн минь тусалж дэмжинэ үү хэмээн Чингис хааны хэлсэн дөрвөн мөртийг уншиж тусламж ирж байлаа.

 

Мөн мэдэгдэлд дээр дурьдагдсан 4,5 сая хүнээс өнөөдрийн байдлаар 1,1 сая хүн нь Монгол заншлаараа малчин амьдралаар амьдарч нүүдэлчин соёлоо хадгалахыг хичээж байгаа гэнэ. Гэвч Хятадын түрэмгийлэгчид бэлчээх газаргүй болгож газар нутгийг нь ухаж сэндийчэн, баялагт нь шунан эрүүл газар шороогүй болгох аюулд оруулж байгаа аж.

 

Үгнийхээ эцэст тэрээр Өвөрмонголчуудын үзсэн эдгээр зовлонг Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол улс нийт монгол үндэстэнгүүдээ нэгтгэн эвлүүлэх болтугай гэх утга бүхий үг хэлээд үгээ өндөрлөлөө. Дээрх мэдэгдлийг энэ сарын 1-д гаргаж олон нийтэд түгээжээ.

 

Эндээс бид юу гэж дүгнэх ёстой вэ. Зүгээр нэг тугны өмнө, монгол дээл хувцас өмсөөд үг хэлж байгаа Өвөрмонгол гэж өөрийгөө цоллох хүний үгэнд итгэх ёстой юу. Тэр хүн нийт Өвөрмонголчуудыг төлөөлсөн гэж үү. Аль эсвэл Хятадын бас нэг ард түмнээ Монгол руу оруулах ээлжит арга нь уу. Юутай ч та бичлэгийг үз. Юу гэж бодох нь таны эрх.

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих