“Амьддаа бие биеэ хайрла” дуу болон амиллаа

ce16b7c0c659ae94bigУран бүтээлийн тоонд бус чанарт анхаардаг “Uvertura” хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо эхлэл болгон Монголын сонгодог бүтээлийн нэг болох “Амьддаа бие биеэ хайрла” дууг  шинэчлэн дуулсан  байна. О.Дашбалбар агсны шүлгэнд “Uvertura” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Анир” студийн захирал  Б.Алтанхуяг ая хийсэн байна. Уг бүтээлийн бичлэгийг энэ оны өмнөхөн эхэлсэн бөгөөд чамгүй цаг хугацааны дараа ийнхүү бэлэн болж байгаа нь энэ ажээ. Энэ дуугаараа “Uvertura” хамтлагийнхан шинэ имидж бүрдүүлэлт хийж байгаа. Өөрөөр хэлбэл поп опера хамтлаг анхны рок опера бүтээлээ туурвиж байгаа нь энэ юм. Үүгээр ч зогсохгүй “Uvertura” хамтлагийнхан этник опера чиглэлээр дараагийнхаа уран бүтээлийг туурвиж эхлээд байгаа юм.

“Амьддаа бие биеээ хайрла” дууны хувьд тун удахгүй клип болон үзэгчдэд хүрэх юм. Тодруулбал  клипний зураг авалтад ороод байгаа бөгөөд энэхүү сонгодог бүтээлийн дүрсжүүлэлтийг  тус хамтлагийн “Өнө мөнх орон“, “Цагийн аяс” зэрэг бүтээлийг хийсэн “MILL” студийнхэн хийж байгаа ажээ.

Уг бүтээлийг өмнө нь Харанга, Чинбаа&Sweetymotion, МУГЖ Чулуунхүү нар өөрсдийн өнгө аясыг шингээн дуулж байсан юм.

Тун удахгүй та бүхэн энэхүү бүтээлийг хүлээн авч үзээрэй.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих