Хүүхдэд зориулсан хөгжмийн тухай танин мэдэхүйн гэрэл мэдэрч дуу гаргадаг дэвшилтэт технологоор бүтээгдсэн шинэ ном гарчээ

“Монсудар” хэвлэлийн газраас охид, хөвгүүдийн гэсэн сонголттой бага насны хүүхдэд зориулсан хөгжмийн тухай танин мэдэхүйн гэрэл мэдэрч дуу гаргадаг дэвшилтэт технологоор бүтээгдсэн шинэ ном гаргажээ. Номын хуудас дээрх жижигхэн сөхөгддөг хуудсуудаас хөгжмийн зэмсгүүдийг хайж олж, дууг нь сонсч, таньж мэдэх бөгөөд хөгжмийн зэмсгүүдээс гадна  хүүхдийн дуртай тоглоомуудыг энэхүү номын сөхдөг хуудаснаас гэр бүл найз нөхөдтэйгээ хамтдаа хайж олж, харилцан ярилцах нь хүүхдийн хэл яриа, ой тогтоолтыг урамшуулан хөгжүүлэх сайн талтай гэнэ.

Bi hugjim togloj bn blue dotor

Bi hugjim togloj bn pink dotor

Bid hugjim togloj bn blue

Bid hugjim togloj bn pink

Хүүхдийн тоглоомоор дамжуулан хөгжмийн зэмсгүүдийг таньж мэдүүлэх, дууг нь сонсгож бодит мэдлэг өгөх, үг хэллэгийг нь ойлгомжтой байдлаар бичсэн нь хэрэглэхэд хялбар ажээ. Хүүхэд багачууддаа “Хүүхдийн баяр”-ын бэлэг болгон барьж буй уг ном 16900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Интерном их дэлгүүрийн бүх салбаруудаар худалдааж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих