Юанийн доллартай харьцах ханш өсчээ

7f29812a5ccdb5e0bigХятадын Гадаад валютын солилцооны төвийн хамгийн сүүлийн тоо баримтаар, 5-р сарын 9-ний өдөр юанийн доллартай харьцах ханш нь 6.1925 болж өнгөрсөн өдрийнхөөс өсчээ.

Хятадын Ардын банкны Гадаад валютын солилцооны төвийн мэдээлснээр, 2013 оны 5-р сарын 9-ний өдөр гадаад валютын юаньтай харьцах ханшийн хувьд, 1 доллар нь 6.1925 юань, 1 евро 8.1496 юань, 100 иен нь 6.2507 юань, 1 Гонконг доллар нь 0.79806 юань, 1 Англи фунт нь 9.6241 юань, 1 Австрали фунт нь 6.2922 юань байлаа.

Өмнө өдөр буюу 5-р сарын 8-ны өдөр юанийн доллартай харьцах ханш нь 6.1980 байжээ.
4-р сард Хятадын гадаад валютын зах зээл урьдчилсан төсөөллөөс өөдрөг байж, 9-ний өдрийг хүртэл юанийн доллартай харьцах ханш 4 өдөр дараалан өсөж, валютын бодлогын өөрчлөлтөөс хойших шинэ амжилтыг дахин шинэчиллээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих