“Танхай эмээ” улс төрчдийг улалзуулж байна

Сүүлийн үед улс төр, цаг үеийн үйл явдлаас илүү интернэт ертөнцөөр тэнүүчлэгч, бүр цаашлаад зарим нэг донтогчдын анхаарлыг нэг зүйл татаад байна. Facebook, twitter ертөнц бол яах аргагүй сонирхолтой ертөнц. Мэдээллийн хурдаар бүхнийг тэргүүлж буй эл талбарт заримдаа үзэл суртлын маргаан өрнөснөөр, хорон үгээр зэвсэглэсэн “дайны” хэмжээнд аваачих нь бий. Facebook, twitter-ийн тулаанчдын инээдийг барж, уурыг хүргэдэг донжтой эрхэм “Танхай эмээ” нэрээрээ од болоод байна. Янжуур зуусан үрчгэр эмгэнийг нүүр царайгаа болгосон уг хуудсыг эзэмшигчээр шог зураач, зарим нэг сэтгүүлч хардагдах болсон. Олны танилууд, болж буй үйл явдал, зарим нэг сэдвээр донжийг нь олсон зургаар эвлүүлж, нүүрийг нь улалзуулдаг  Х нөхрийн этгээд авир эндээс “үнэртдэг”.

 

shock.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.