Үйлдвэрлэл өссөн ч борлуулалт нь буурчээ

Төв аймгийн аж үйлдвэрийн салбар энэ он гарснаас хойш 1243.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.9 хувь буюу 206.7 сая төгрөгөөр өссөн байна. Аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, арьс шир боловсруулах, хувцас, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл болон төмрийн үйлдвэрлэл өссөнтэй холбоотой юм.

Ер нь аж үйлдвэрийн гол нэр төрлийн 16 бүтээгдэхүүнээс 7 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ.
Мөн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд эзлэх сумдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувийн жинг үзэхэд Зуунмод, Эрдэнэ, Баянцогт, Батсүмбэр, Лүн, Борнуур, Заамар зэрэг сумдынх 77.9 хувийг эзэлж байна. Харин аж үйлдвэрийн салбарын дүнгээр 3937.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны өдий үеийнхээс 6.9 хувь буюу 255.7 сая төгрөгөөр буурчээ.  Эндээс харахад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь чухал хэдий ч, борлуулалтыг  анхаарлын гадна орхиж болохгүй гэдэг нь харагдаж байна.

Төв аймаг Д.Сэрээтэр

/Монцамэ/


URL:

Сэтгэгдэл бичих