Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын хэн нь илүү орлоготой вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зургадугаар сарын 26-нд товлогдсон. Энэхүү сонгуульд гол өрсөлдөгчид болох Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хөрөнгө оруулгын мэдүүлгийг харьцуулж үзэхэд тун харьцангуй байдал ажиглагдана.

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн 2012 оны орлого 118 саяд хүрчээ. Энэ нэг жилийн өмнөх орлогоос нь 7 дахин ихэссэн гэсэн үг. Харин түүний өрсөлдөгч, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн жилийн орлого 25 сая байж. Өөрөөр хэлбэл, орлогын хувьд Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө “бут цохьжээ”.

Ц.Элбэгдорж нэг байртай бол Б.Бат-Эрдэнэ хоёр байртай гэж мэдүүлсэн байна. АН-аас нэр дэвшигч Цахиагийн хүү огт машингүй гэнэ. Харин Б.Бат-Эрдэнэ хоёр ч машинтайгийн нэг нь Lexus 470 ажээ.

Мөн Ерөнхийлөгч маань огт газаргүй юм байна. Харин Б.Бат-Эрдэнэ иргэдэд олгосон 0.07 га газраа авсан аж.

Ц.Элбэгдоржийн банкны дансанд 75 сая төгрөг “сойгдож” байгаа бол Б.Бат-Эрдэнийхт 5.5 сая байдаг гэнэ.

Хөрөнгө оруулах тал дээрээ Ц.Элбэгдорж Муштааг ХХК, Анх-Эрдэнэ ХХК, Либерти дээд сургууль, АСУ ХХК, Женко тур бюро, Ремикон ХК гэсэн зургаан компанийн нэр дурьджээ.  Харин Б.Бат-Эрдэнэ Буудайн цацал ХК, Атар Чандгана ХК, Атар Чандгана Сүү ХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг дөрвөн компанийг дурьдсан байна.

Хоёр гол өрсөлдөгчийн хөрөнгө оруулгын мэдүүлэг иймэрхүү зөрүүтэй байгаа ажээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих