Эх хүү хоёрт зориулж хөшөө босгоно

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон, Сэлэнгийн бэлчир хавьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд голд урсан сураггүй болсон эх, хүү хоёрт хүндэтгэлийн хөшөө босгох саналыг ар гэрийнхнээс нь гаргажээ.

Тэд эх, хүү хоёрыг эрэн хайх ажиллагааг өнөөдрөөр дуусгавар болгохыг хүссэн байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн цас ханзарч эхэлснээс хойш эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд буюу Орхон, Сэлэнгийн бэлчир нутагт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд долоон том хүн, нэг хүүхдийн хамт явганаар гол гаталж байгаад мөс цөмөрч осолдсон юм.

Уснаас зургаан иргэнийг эсэн мэнд гаргаж авсан ч 27 настай бүсгүй найман сартай хүүгийн хамт усанд урсан сураггүй алга болсон юм.

Б.Заяа / ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.