Зарим эмнэлгийн дарга нарыг томилжээ

emneleguud-middleЭрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар эмнэлгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр сонгон шалгаруулалт явуулсан билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт зарим эмнэлгийн дарга нарыг томилсон байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл нэгдсэн эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж, Эрүүл мэндийн яаманд санал болгодог.

Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон зарим эмнэлгийн дарга нарыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар томилсон байна.

Тодруулбал, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар Б.Бямбадорж, Клиникийн хоёрдугаар эмнэлгийн даргаар Г.Баясгалан, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг, Геронтологийн төвийн даргаар Р.Оюунханд, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргаар Ш.Энхтөр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар А.Цогцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар н.Ганчимэг нарыг тус тус томилжээ.

Харин эдгээрээс бусад хэд хэдэн эмнэлгийн дарга нарын хувьд шалгаруулалтад тэнцээгүй учир сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг  /Нийслэл таймс /


URL:

Сэтгэгдэл бичих