Нийслэлд олон айлын хашаа, гэр нуржээ

Өчигдөр орой болсон цасан болон хүчтэй шороон шуурганы улмаас нийслэлийн хэмжээнд олон айлын хашаа, гэр нурж багагүй хэмжээний хохирол амсчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд дөрвөн айлын гэр нурсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хэд хэд айлын гэр шуурганд нурсан гэдгийг гэдгийг албаны эх сурвалж хэлэв. Зарим айл эзэнгүй байсны улмаас гэр нь нурсан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Сүхбаатар дүүргийн зарим хороодод цахилгаан түр хугацаагаар тасарчээ.  Зүүн аймгийн нутгаар ч байгалийн гамшигт үзэгдэл болжээ.Өчигдрийн болсон гамшигт үзэгдлийн талаар эргэн мэдээллэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих