Баячуудын хүүхдүүдийн авгай, хүүхний асуудал хэрээс хэтэрлээ

shudarga_mn_1368584640_nomtoibayarМонголын баячуудын хүүхдүүд эрх дураараа, эрхэмсэг тансаг, элдэв ааш авиртай гэдэг мэдээлэл байнга олны чихийг халууцуулдаг байсан. Тэгвэл сүүлийн үед хөрөнгө мөнгөтэй, бэл чинээ зузаантай эрхэм баячуудын голомт залгах үр хүүхдүүдийн эхнэр хүүхдийн хэрүүл Монголоос хальж, интернетээр дамжин олны зугаа болж байна. “Мон-Эрдэнэ” группын босс Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийг олон хүн мэднэ.

ММСУХ-г үндэслэж, 1 сая төгрөгний бооцоотой уралдааныг зохион байгуулж байсан Пунцагбалжир агсан зуурдаар хорвоог орхиж, түүний өв хөрөнгө П.Энхмөнх гэгч энэ залуугийн гарт үлдсэн. Бидний сайн мэдэх “Витафит” ундааны үйлдвэртэй, Баянбүрд худалдааны төвийг эзэмшилдээ авсан П.Энхмөнх “Монгол шонхор” нэртэй хамгаалалтын алба, бас “Мон-Эрдэнэ” барилгын компани, “Мөнгөөлэй” цэцэрлэгтэй. Хэдийгээр шинэ цагийн  Монголын баячуудын эгнээнд багтахгүй ч гэсэн чамлахааргүй хөрөнгө бэлийг ааваасаа өвлөж авсан нэгэн. Түүний аав картын талхнаасаа Монголчууд дөнгөж салж байх ядуу тарчиг үед эхнэртээ алтан товчтой, булган дотортой дээл бэлэглэж, эдийн сайныг эдлэж хэрэглэж явсан нэгэн.

 

Харин түүний өв залгамжлагчийн хувьд байн байн эхнэр хүүхдийн асуудалд нэр холбогддог. Топ модель Урнаатай хамтран амьдарч, дуулиан шуугиантайгаар салж байсан энэ эр хэдэн жилийн өмнө эхнэр авч, овоо хэрүүл уруулаас ангид байсан. Тэгвэл тэрбээр цахим ертөнцөд авгай хүүхний хэрүүл хийж, шившгээ хутгаж байна. П.Энхмөнх фейсбүүк хуудсандаа   “Номтойбаяр миний голоод хаячихсан хүүхнийг аваад суучихсан. Ха ха ха” хэмээн бичиж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын уурыг барж байна. Н.Номтойбаярын хувьд юмтай айлын хүүхэд. Монголын тэргүүн баян эрийн гэрт өссөн Номтойбаяр хоёр ч хүүхэдтэй эхнэрээсээ салж, өнгөрсөн намар Мандухай хэмээх бүсгүйтэй хуримаа хийж, гал голомтоо бадраан үр хүүхэдтэй болоод байгаа. Түүний шинэхэн эхнэр Мандухайн талаар багагүй мэдээлэл цацагддаг.

Хархорин захын босс Лхагвасүрэн гэгчийн бэр болж, нөхрөө топ Модель Пүрэвсүрэнд алдаж, гэр бүлээ цуцлуулж, бас л дуулиан шуугиан тарьж байсан бүсгүй. Хэдийгээр өмнө нь амьдралдаа алдаж, онож явсан ч гэсэн энэ бүсгүй өнөөдөр Н.Номтойбаярын албан ёсных нь эхнэр, бас хүүхдийнх нь ээж. Үүнийг мэдсээр байж П.Энхмөнх увайгүй аашлаж, цахим ертөнцөд “Номтойбаяр миний голоод хаячихсан хүүхнийг аваад суучихсан. Ха ха ха” хэмээн бичиж үлдээсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна. Үүнийг харсан залуу гишүүн ч дуугүй суусангүй. УИХ-ын отгон гишүүн МАК-ийн Н.Номтойбаяр “Яасан олон юм ярьдаг юм бэ. Ална шүү” гэж занаж, том хөрөнгөтнүүдийн өв залгамжлагч нарын хэрүүл өвсөнд ассан түймэр шиг л асаж байна. Хийж бүтээснээрээ биш, зугаа цэнгэлээрээ өрсөлдөж, эцэст нь эхнэр хүүхдүүдийн хэрүүл хийж, бие биенээ доромжилж, ална хядна хэмээн сүр дуулиан зарлаж байгаа П.Энхмөнх , эрхэм гишүүн Н.Номтойбаяр нар  хэр ёс зүйтэй улс бэ гэдгээ л олон нийтэд зарлаж өглөө.

П.Энхмөнх өмнө нь Монголын өмнөө барьдаг загвар өмсөгчдийн нэг Топ модель Урнаатай олон жил хайр сэтгэлийн холбоотой байсан ч гэнэтийн шийдвэр гаргаж, топ Урнаагаасаа салж, нэр ижил Урнаа хэмээх бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон юм. Экс амрагтай нь тун адилхан царай зүстэй бас нэр нь хүртэл ижил Урнаа буюу Урангоо хэмээх бүсгүй өдгөө түүнд ханийн хайр эдлүүлж, хосууд үр хүүхэдтэй болж сайхан амьдарч байгаа. Тэгсэн хэрнээ яагаад Номтойбаярын шинэхэн эхнэрийг доромжилж, олны анхаарлыг татах гэж элдвээр авирлах болов гэж олон хүн гайхаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих