Эрээний хилийн цэрэгт зодуулсан Монгол хүний хэрэг нэгийг хэлээд байна уу?

32_e058f7444b9e80a6d2eb1c813ee6174175808da6Саяхан нэгэн мэдээлэл уншлаа. Манай улсын иргэн Хятадын хил дээр шалган нэвтрүүлэхийн цэрэгт нь зодууллаа гэнэ үү. Ёстой л уур хүрч уушиг савсайлаа гэж худал хэлэхгүй ч дотроо зэвүү дургүй хоёр зэрэг хүрнэ гэгч л болов.

 

Би лав Монгол улсын Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтан эсвэл хэн ч байдаг юм Хятадын иргэнийг зодлоо гэсэн мэдээлэл сонсч байгаагүй юм байна. Гэтэл энэ арай даварч байна гэх үү, дээрэлхэж байна гэж ойлгох уу.

 

Та дуулсан уу. Хууль дүрмийг уландаа гишгэж байгаа тэр хятадын хил дээр гарсан үйлдэл ганц удаагийн тохиолдол ч биш гэнэ. Үүнийг манай элчин сайдын яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас мэдэгдэж байна. Үнэхээр нэг биш нэлээн хэдэн ийм тохиолдол гарч байсан гэхээр бүр ч уур хүрэх шиг.

 

Монголчуудын хамгийн ихээр зорчдог, нааш цааш сүлбэлддэг энэ Эрээн хотод орохын тулд тэгээд зодуулж байж нэвтрэх хэрэг гарч байгаа бол монгол улс хятадын дарангуйлалд эхнээсээ орж эхэлж байна гэлтэй. Хөөрхий наймаачин ганзагачингууд, Замын үүдийн 69-тэнгүүд л ихэвчлэн энэ хотоор байнга орж гарж байдаг нь эцэстээ буруудаж, Хятадын цэргүүдийн нүдэнд нь орсон хог лугаа адил үзэгдэж байгаа бол бид ч гэсэн өөрсдийнхөө хилийн шалган нэвтрүүлэх дээр Хятадуудыг ялгаагүй “дэглэж” байсан ч яадаг юм. Хариутай бол бариутай гэдэг. Тэд бид нарыг зодож байхад бид яагаад болохгүй гэж… /ууртай иргэний үг/

 

Муу л нэр зүүсэн юм хойно манай хэдэн хилээр нэвтрэгчдийг л буруутгаж байгаа сураг Хятадын талаас дуулдаж байна билээ. Бодвол бидний хэлж сурсанаар Замын-Үүдийн 69-тэнгүүд маань ам зөрж, шаардлага биелүүлээгүй юм байх. Улмаар үгэнд орохгүй Монголыг Хятадууд нэг сайн хашраах гэсэн юм байх. Уг нь тэглээ ч гэсэн зодох эрх тэдний хуулинд лав байхгүй байлтай. Хилээр нэвтрүүлэхийг хориглох, паспорт дээр нь хар тамга дарах болон бусад хууль журмын зохицуулалт уг нь ямар ч улсад, ямар ч хилийн зурваст үйлчилмээр л юм.

 

Гэвч Монголчууд Хятадын хил нэвтэрч байгаа үед бол хууль журам хамаагүй, хятадын ая эвийг л олох нь чухал гэдэг наймаачин хүмүүсийн дам үг ёстой л үнэн бололтой. Тэдний аясаар л байхгүй бол Монголчууд хил нэвтрэх хэцүү гэдгийг дээрх хэрэг нотолж байна. Бид бүхэл бүтэн тусгаар тогтносон улс мөртлөө нэг муу жижиг эрээн хот руу орох гэж Хятад хүний өмнө сөхрөхөөс бусдыг хийх ёстой гэж үү. Энэ талаар тэр хотод нь суугаа Монгол Консулын газар арга хэмжээ авах хэрэгтэй бус уу. Хятадад суугаа Монголын Элчин сайд гэж хүн байдаг бол нэг юм бодооч ээ.

 

Та хэдэн томчууд Хятадын том дарга нарын өмнө очихоороо энэ муу Эрээн хотын хилийн боомтоо чухам л манай хоёр улсын “найрамдлын боомт” гэж ирээд л магтдаг юм билээ. Үнэн хэрэгтээ энэ дотор чинь хоёр улсын иргэдийн дайн явагдаад байгааг ойлгож байна уу. Ямар юмны чинь найрамдлын боомт вэ. Одоо л жинхэнэ төрх нь гарч ирж байна. Олонд ил болж, хүн бүрийн чихэнд хүрсэн дээр нь энэ боомтыг ном журманд нь оруулж, хууль журам үйлчилдэг, хилээр зорчигчдыг хүндэлдэг болгох хэрэгтэй.

 

Энэ удаагийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар сургийг нь дуулах нь ээ манай улсын хохирогч иргэнд 30 мянган юанийн нөхөн төлбөр өгсөн юм билээ. Тус Эрээн хотын албаны хүний хэлж байгаагаар Монголын иргэний биед халдсан хүнийг ажлаас нь халж, уг хэргийг судалж байгаа юм байх. Гэхдээ нэг удаа ингээд өнгөрөх учиргүй. Бид нэг муу хятадыг ажлаас нь халуулахад сэтгэл ханаж болохгүй мэт. Цаашид мэдэх мэдэхгүй хэчнээн ийм хэрэг гарч, цааш нь далдлах юм билээ. Бодмоор л юм…

 

 

П.Галаа /undesten.mn/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.