Увс аймагт шатахууны үнэ 80 төгрөгөөр буурчээ

f4d33fdef9e869ebigУвс аймагт энэ сарын 5-наас эхлэн бүх төрлийн бензин, дизель түлшний үнэ литр тутамд 80 төгрөгөөр хямдарчээ.

Засгийн газраас нефть  бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтворжуулж, бууруулахаар хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд энэ арга хэмжээг авч буй аж.

Түүнчлэн “Баялаг-Увс”, “Ундарга-Увс” ХХК-ийнхантай тохиролцож, шатахууны үнийг хямдруулсан байна.

Үүний үр дүнд аймгийн хэмжээнд гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх, аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчид нэг сарын хугацаанд хэрэглэх нефть бүтээгдэхүүний үнийн зөрүүгээс 1.3 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж  байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.