Эбэ, Баагий хоёрын хэн нь баян вэ

Эбэгийн 2012 оны жилийн орлого 118 саяд хүрчээ.

Өөрөөр хэлбэл 2011 оныхоос нь долоо дахин өссөн байна. Харин Баагий аваргын 2012 оны жилийн орлого 25 сая байж. Тэгэхээр орлогын хувьд Баагий аварга Эбэгийн хаана нь ч хүрэхгүй юм байна. Харин Эбэ нэг байртай бол Баагий аварга хоёр байртай гэнээ. Эбэ хувийн машингүй байхад Баагий аварга хоёр ч машинтайгийн нэг нь бүүр Lexus 470 гэнэ шүү. Мөн Ерөнхийлөгч Эбэ маань маань огт газаргүй юм байна, хөөрхий. Харин Б.Бат-Эрдэнэ иргэдэд олгосон 0.07 га газраа авсан аж.

Ц.Элбэгдоржийн банкны дансанд 75 сая төгрөг “сойгдож” байгаа бол Б.Бат-Эрдэнийхт дөнгөж 5.5 сая байгаа юм байна. Ц.Элбэгдорж Муштааг ХХК, Анх-Эрдэнэ ХХК, Либерти дээд сургууль, АСУ ХХК, Женко тур бюро, Ремикон ХК гэсэн зургаан компанид хөрөнгө оруулж хувь хүртдэг бол, Б.Бат-Эрдэнэ Буудайн цацал ХК, Атар Чандгана ХК, Атар Чандгана Сүү ХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг дөрвөн компанид албан ёсоор хөрөнгө оруулж ашиг хүртдэг ажээ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр гол өрсөлдөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг нэг иймэрхүү. Чухам хэн нь баян вэ гэдгийг дэнслэх эрхийг уншигч та бүхэндээ үлдээе.

/Цаг.мн/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.