Гар утас – Нойргүйдлийн нэг шалтгаан

woman_using_cell_phone_while_on_bed_42-19198909-e1340080797603Интернэт хөгжсөн өнөө үед хүн бүр л хаа явсан газраа хавтгай дэлгэцтэй утас, нимгэн таблет компьютэрээрээ оролдож байдаг нэгэн зуршилтай болсон. Үүнээс болж олон хүмүүс орой нойр нь хүрэхээ больжээ. Тэгэхлээр нойргүйдлийн нэг гол шалтгаан бол яах аргагүй гар утас болсон гэдэгтэй эвлэрэх хүн олонтаа буй биз.

Хүн амьдралынхаа 3 хуваасны нэгийг унтаж өнгөрөөдөг. Хүн унтсанаар хүний бие мах болоод сэтгэл санаа нөхөн сэргээгддэг. Хүн нойр дутагдалд орсоноор сэтгэл санааны таагүй байдалд орох явдал ч олонтаа гардаг. Хэдийгээр их ядарсан ч гэсэн унтаж чадахгүй шөнийн талыг сэрүүн өнгөрөөдөг хүмүүс ч их бий.

Мэдээллийн урсгал сөрөг нөлөө үзүүлж байгааг нотлох баримт олон бий. Хүмүүс ажлаа тараад оройг амарч өнгөрөөхийн оронд утас юмуу компьютерт зарцуулах нь хэт ихэсчээ. Хэдийгээр ажил тарсан ч гэсэн даргатайгаа холбоотой байхын тулд утсаа унтраадаггүй, ажил амралтаа хооронд нь хутгадаг хүмүүс ч олон болсон. Энэ байдал нь хүнийг унтаж амрахад сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Судлаачид интернэтээр зугаалж алжаалаа тайлна гэдэг нь ташаа ойлгол төдийгүй энэ нь хүний биед харин ч эсрэгээ нөлөөлж, хүнийг тайван бус байдалд хүргэдийг олж тогтоожээ.

Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мөн энэхүү байдлыг хагас нойргүйдэл гэж тодорхойлох болжээ. Учир нь хүний уураг тархи Facebook, Twitter ашиглах, и-мэйл бичих компьютер дээр тоглох үед олон мэдээллүүдийг боловсруулах шаардлагатай болдог байна. Энэ байдал нь амралт болохоосоо илүү харин ч эсрэгээрээ хүнийг унтаж амрахад нь саад болдог байна.

Тэгэхлээр яавал энэ байдлаас сэргийлэх вэ гэдэг нэгэн асуулт гарч ирнэ. Утасны цайвар гэрэл нь хүнийг унтаж амрахад ихээхэн садаа болдог юм байна. Хэдийгээр энэ талаар хийсэн нарийн судалгаа байдаггүй бөгөөд учир нь үүнийг нотлох тоо хангалтгүй байдагтай холбоотой. Гэсэн хэдий ч зарим эрдэмтдийн зөвлөж байгаагаар цахилгаан хэрэгслийн гэрлийг орой унтахаасаа өмнө унтраах буюу компьютер, гар утсаа унтлагын өрөөнөөсөө хол байлгах ёстой аж. Түүнчлэн гар утсаа сэрүүлэг болгон ашиглах нь таатай зүйл биш гэнэ.

emch.mn


URL:

Сэтгэгдэл бичих