Ерөнхийлөгчийн нэртэй хуурамч жолооны үнэмлэх авч яваад баригдлаа

Өнгөрсөн долоо хоногт Германы цагдаагийн ажилтнууд Латвид олгогдсон тэмдэглэгээ бүхий, Владимир Путин гэсэн нэртэй жолооны үнэмлэхийг эзэмшигчээс нь хураан авчээ. Одоогоор тухайн этгээдийн нэрийг олон нийтэд зарлаагүй учир нь өөр  нилээн хэдэн хуурамч үнэмлэхтэнгүүдийн бүлэглэл байж магадгүй тухай сэжиглэж буйгаас тэр ажээ. Уг этгээд Австрийн Зальцбург хотоос Мюнхэн рүү галт тэргээр зорчиж явсан  Австри Германы хил дээр үзлэг хийхэд ийм үнэмлэх гарч ирсэн байна. 27 настай тэрхүү зорчигч Германы иргэн боловч орос гаралтай уг үнэмлэхийг Оросын зах дээрээс худалдаж авснаа хүлээн зөвшөөрчээ. В.Путины нэртэй үнэмлэх нь жинхэнэ үнэмлэхтэй ялгагдах аргагүй адилхан тул төөрөлдөх явдал үүсэж болзошгүй хэмээн хурааж авсан гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих