Согтуу жолооч 2 айлын гэр дайрч, хүний амь хохироов
Өнөөдөр 14.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XVIII хороо буюу Чингэлтэйн эцсийн орчимд УБЧ 7270 улсын дугаартай “Ниссан Тина” маркийн автомашины жолооч хоёр ч айлын гэр дайрч хүний амь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ автомашин жолоодсон нь ийнхүү аймшигт осол гаргахад хүрснийг албаны эх сурвалж хэлж байна.
Тухайн үед автомашинд согтуу жолоочоос гадна хоёр хүн явсан ч тэдний хувьд сүртэй гэмтэж бэртээгүй аж. Одоогоор осол гаргасан жолоочийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн баасан гаригийн орой төв зам дагуух Эко констракшны барилга дээрээс төмөр унан автобусны дээврийг цөм цохиж байсан бол өнөөдөр гэртээ байгаа иргэн ийнхүү хохирчээ. Монгол улсад амьд явах боломж үнэхээр хомс болжээ.
Г.Анжигай
URL: