Аварга солир дэлхийтэй ойрхон өнгөрнө

Аварга солир дэлхийтэй ойрхон өнгөрнө

“1998 QE2” хэмээх нэртэй, 2.7 км орчим овортой аварга солир дэлхийд ойртож байна.

НАСА-гийн мэдээллээр, солир ирэх сарын 1-нд манай дэлхийгээс 5.8 сая км-ийн зайтай нисч өнгөрөх ажээ.

Сүүлийн 200 жилд ийм том хэмжээтэй сансрын биет дэлхийтэй ойрхон өнгөрч байгаагүй юм. Эрдэмтэд энэ ойртолтыг ашиглан солирт радарын хэмжилт хийж, химийн найрлагыг нь судлахаар бэлтгэж байна.

Мөн аварга солирын гарал үүсэл, цаашдын хөдөлгөөн, шилжилтийг тогтоох оролдлого хийхээр төлөвлөжээ.

Н.Мөнхжин


URL:

Сэтгэгдэл бичих