“Худалдан авах ажиллагааны газар” ХУДЛАА юу?, Эсвэл энд ЛУЙВАР яваад байна уу?

IMG_3930Тендер гэдэг Монголд луйвар гэж ойлгогддог болоод удаж байна. Энэхүү буруу бусармаг байдлыг засах гэж төр аргаа барж эцэст нь нэгэн байгууллагыг байгуулж бүх юм ОК боллоо гэсэн. Гэтэл бодит байдал ийм байна.

Ингээд факт мн сайтад нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна:

АНХААР!  http://e-procurement.mn/?f=tender&id=10652 Энэхүү хаягаар ороход доорхи мэдээлэл байна. Гэтэл Дорнод аймагт энэхүү тендер 2013 оны 5 дугаар сар 2013 оны 05 сарын 20 ны өдөр аль хэдийн зарлагдаад NIC компани ялаад авчихсан гэх аж. Энэ одоо тэгээд ХУДЛАА мэдээлэл үү, эсвэл ЛУЙВАР УУ? …

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

тендер зарлах өдөр: 2013-05-29
Тендер шалгаруулалтын нэр: Мазут худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/08/2013

 

ТӨХ-Дорнод бүсийн эрчим хүчний систем эрх бүхий тендерт оролцогчдоос Мазут худалдан авах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2013 оны 6-р сарын 28 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 6-р сарын 28 -ний өдрийн, 14 цаг 10 минутад нээнэ.

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.