БНАСАУ-д барьцаалагдсан Хятадын хөлөг онгоц суллагдав

images0550057Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй 21-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, БНАСАУ “Ляопүюй 25222″ загас агнуурын хөлөг онгоц болон онгоцон дээрх бүх хүмүүсийг сулласан бөгөөд хөлөг онгоцыг эзэмшигч БНАСАУ-д “Торгуулийн мөнгө ” , “Золионы төлбөр” гэж төлөөгүй гэж мэдээллээ.

 

Тэрээр хэлэхдээ, уг хөлөг онгоц 5-р сарын 5-ны өдөр БНАСАУ-д барьцаалагдсанаас хойш, ГХЯ, Хятадаас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яам болон Хилийн хамгаалалтын байгууллагууд БНАСАУ-тай тал бүрээр харьцаж, Хятадын засгийн газар, ард иргэд ялангуяа онгоцыг эзэмшигч болон хөлөг онгоцон дээрх загасчдын гэр бүлийнхэн маш их анхаарал хандуулж байгааг илэрхийлэн, хүмүүсийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэднийг суллахыг БНАСАУ-д шаардсан байна. Талуудын хүчин чармайлтаар БНАСАУ уг хөлөг онгоцыг суллалаа гэжээ.

Хүн Лэй мөн хэлэхдээ, уг хэргийг бүх талаар шалгаж, Хятадад тодорхойлохын зэрэгцээ үр ашигтай арга хэмжээ авч, иймэрхүү хэрэг дахин гарахгүй байхыг батлах ёстой гэж Хятад улс БНАСАУ-д шаардлаа гэжээ.

\Сарантуяа орчуулав.\

CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.