Сирид Израилийн цэргийн машин зорчиж байна

images0505uyggfСирийн албан ёсны хэвлэл 20-ны өдөр мэдээлэхдээ, Сирийн стратегийн чухал газар болох Ал-Кассайр сууринд Израилийн цэргийн машин зорчиж байгаа нь Израиль Сирийн дотоодын асуудалд нэгэнт гар дүрсэн гэдгийг гэрчилж байна гэжээ.

Сирийн мэдээлэх агентлаг албан сайт дээрээ уг цэргийн машины зургийг хадаж, уг машинаас чагнах төхөөрөмж, камер зэргийг илрүүлсэн гэж мэдээлжээ.

Сирийн Засгийн газар Израилийг Сирийн дотоодын асуудалд гар дүрж байна гэж зэмлэсээр ирсэн бөгөөд он гарснаас хойш Израилийн байлдааны онгоц наанадаж 3 удаа Сирийн хил дэх цэрэг дайны объектыг дэлбэлж, Сирийн “террорист этгээд “-тэй хамтран ажиллаж байна гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих