Дэлхийн шилдэг илбэчин Монголд

dafbc4781b6d3971c7bc8673852c7cf3_LАвстралийн алдарт илбэчин, дэлхийн илбийн рекордын эзэн Бен Мурфи өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирнэ.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК, хамтран зохион байгуулагчаар “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп ажилаж байгаа юм. Бен Мурфи нь АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад  бүх тасалбар нь борлогдож дуусдгаараа алдартай, дэлхийн хэмжээний илбэчин юм. Тэрээр усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдинигийн дэлхийн рекордыг эвдэж дэлхий даяар олон шүтэн бишрэгчтэй болжээ. Түүний телевизээр болон амьдаар тоглож байсан гайхамшигт үзүүлбэрүүд нь АНУ, Ази, Номхон далайн улс орнуудын олон сая үзэгчдийг гайхшруулж иржээ. Тоглолтод түүний хамтрагч үзэсгэлэнт бүсгүй Шериний итгэмээргүй алга бололт, гэнэт гарч ирэх үзүүлбэр, эмэгтэй хүнийг олон хэсэг болгон хуваан хөрөөдөх, Шеринийг алчуур шиг мушгих зэрэг үзүүлбэрийг сонирхуулах юм.  Тоглолт ирэх сарын 1,2-нд “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болно.

Ж.Болор

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих