ДОХ-ын хоёр тохиолдол орон нутгаас илэрчээ

dohДОХ хэмээх аюулын харанга дэлдсээр байгаа ч үүнийг манайхан аюул гэж хүлээж авахаа ч больжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ.

Нийт үйлчлүүлэгчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтад орсон байна.

Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагджээ.

Шинээр илэрсэн халдвар тээгч нь хоёулаа эрэгтэй бөгөөд 25-29, 45-49 насныхан байна. Ингэснээр ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 140 болжээ. Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Нийгмийн толь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих