“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа ням гарагт болно

Монгол цэргийн жаваахаааНийслэлийн Засаг Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаанын зохион байгуулах тухай захирамжийг гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  хоёр үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс энэ сарын 1-н хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болж өнгөрсөн. Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгараад байна. 5-р сарын 26-ны Ням гарагийн 11.00-14.00 цагт Шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа” Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр“Монгол цэргийн жавхаа” уралдааны 2-р шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт, уралдааны дүн, шагнал гардуулах ажиллагаа болох юм. Монгол цэргийн жавхаа” уралдаан23.00 цагт“Үдшийн нийтийн цэнгүүн”-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих