Оросд тансаг автомашины татварыг 2-3 дахин нэмнэ

загварын машинТөрийн дум өчигдөр Владимир Путины сонгуулын хөтөлбөрийн тансаг хэрэглээнд татвар тогтоох амлалтыг нэлээд “танаж”  баталсан тухай “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа бичжээ.

Жил хагасын өмнө сонгогчдод хувийн өндөр хэрэглээний бүх объектуудад тусд  нь татвар ногдуулахаар ярьж байсан ч хуулийн эхний хэлэлцүүлгээр 5 сая рублиэс дээш үнэтэй авто тээврийн  татварыг нэмэгдүүлэхийг дэмжив. Думын сөрөг хүчин нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжсэн хэрнээ тансаг хэрэглээнд татвар ногдуулахыг “нугалаа” хэмээн үзжээ. Сонирхуулахад, тансаг хэрэглээнд татвар ногдуулах нь тус улсын төсөвт төдийлөн их ашиг орлого авчрахгүй ч  25 мянга гаруй “люкс” хэрэглээний автомашин бүс нутгийн төсөвт жилд хэдэн зуун сая рубль оруулах боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Москва хот А.Огторгуймаа

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.