“Бурханаар бөөлжигч”-ийн хэргийг прокурорт шилжүүллээ

medee0321-middleБиеэсээ бурхан төрүүлж, бурхнаар бөөлждөг хэмээн өөрийгөө тунхаглаж, хэвлэлийн баатар болсон В.Мөнгөнчимэг гэх бүсгүйд эрүүгийн хэрэг үүсгэж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан билээ.

Тэгвэл, В.Мөнгөнчимэг гэх эмэгтэйд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Түүнийг бусдыг залилан, мэхэлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн доод хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэх юм байна.

Хэргийг сануулбал, Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн 21 настай В.Мөнгөнчимэг нь залгисан бурхнаараа буцаан бөөлжин, үүнийгээ иргэдэд “бурхан төрүүлж байна, бүх нүх сүвээрээ бурхан гаргаж байна” гэж төөрөгдүүлдэг байсан билээ.

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих