Олигархиудаас болж Ж.Батбаяр, Ч.Гансүх нар авлигад орооцолдсон гэв

8786_225Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга нарыг өнгөрсөн нэгдүгээр сард  АТГ-ын мөрдөн байцаагчид гэрээс нь баривчилсан. Тодруулбал, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний дүү Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч Н.Бямбасүрэн нарын хүмүүсийг  баривчилж байсан. Тэдний гурвыг нь Цагдан хорих төвд хорьсон бол Ч.Гансүхийг Төв аймгийн мөрдөнд аваачсан гэнэ.

Тэднийг тэрбумын татварыг нуун дарагдуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийнхөө хувийн дансанд их хэмжээний мөнгө хийсэн, иргэдээс авлига авсан гэх хэргээр  хорьсныг уншигчид маань санаж байгаа биз ээ.  Ч.Гансүх дарга байцаагч Н.Бямбасүрэнтэй нууц амрагийн холбоотой байсан гэх бөгөөд түүнийхээ дансанд олон тэрбум төгрөг хийсэн нь илчлэгдсэн. Харин Ч.Энхбат дарга эхнэрийнхээ дансанд нэг сая ам.доллар хийснийг илрүүлсэн юм. Мөн гэрээс нь компьтерийг нь хураан авчээ.

Ийнхүү ах, дүү, амраг садан, найз нөхдөөрөө нийлж улсад их хэмжээний хохирол учруулан, мөнгө шамшигдуулсан хэрэг төрийн байгууллагад гарч МИАТ-аар эхэлсэн хэрэг ҮТЕГ-аар үргэлжилж эхлэв гэсэн мэдээлэл гараад даруй дөрвөн сарын нүүрийг үзэж байна. Харин нэгэн цагт “Татваарын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар авлигын хэрэгт холбогдсон нөхдөө олигархиудаас болж энэ хэрэгт орооцолдсон хэмээн өмөөр ч сууна. Тэрбээр татвар болон Гаалийн салба­рын­хан авлига, хээл хахуулийн асуудалд байнга хардагддаг. Хамгийн гол нь эрх барьж бай­гаа улс төрийн хүчин дээрх бай­гууллагуудыг сонгуулийнхаа сур­талчилгааны санхүүгийн эх үүсвэр болгодогт л асуудал байгаа юм. Гаалийн Х.Баатарын хэрэг гэгч ч дээрх асуудлаас л үүдэлтэй.

Ерөнхий сайд асан С.Баяр намайг Татварын ерөнхий газрын даргаар томилогдох үед надад “Хуулийн мэдлэгтэй хүн энэ суудалд байх шаардлагатай. Татварын одоогийн дарга нарыг авлигын асуудлаар шорон руу аччих гээд байна шүү” гэж хэлж байсан юм. Ерөнхий сайд нар Татварын ерөнхий газрын дарга нарыг “Төсвийн мөнгө олж ир” гэж шаарддаг байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр надад тийм шаардлага тавьж байгаа юм шүү.  Монголын жинхэнэ олигархиудын бүлэглэл үүний эсрэг маш зохион байгуулалттай ажилласаныг нуу­гаад яах вэ. Үүнээс болоод Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр, хэлтсийн дарга асан Ч.Гансүх авлигын асуудалд орооцолдчихоод байна шүү дээ. 15 жил прокурор, мөрдөн байцаагчаар ажилласан хүний хувьд би энэ бүхнийг би маш сайн мэдэж байгаа.

Том намын том улстөрчид энэ асуудалд оролцож, тухайн үед намайг Татварын ерөнхий газраас зайлуулж, Газрын харилцааны агент­лагийн даргаар томилчихсон байсан байдаг юм. Тухайн үед би “Дампуурч байсан нэг байгууллагыг босгох гэж оролдлоо. Хоёр дахьд нь очихгүй” гэж хэлж байсан. Намайг энэ албан тушаалд очихоос өмнө авлигын асуудал байсан уу гэвэл тийм. Гэхдээ би тэр бүхнийг таслан зогсоож чадсан юм. Түүнээс биш үүнийг өөгшүүлж байсан гэж ойлгож болохгүй байх. Авлига авч хэрэг төвөгт орооцолдох байсан хүмүүсийг таслан зогсоож, шоронд орохоос нь хамгаалсан учир тэр хүмүүс надад баярлах ёстой гэж боддог юм” гэлээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=8786


URL:

Сэтгэгдэл бичих