Сирийн сөрөг бүлэг шинэ удирдагчаа сонгоно

023c1fb813a7a7dbigСирийн сөрөг бүлэг болон хувьсгалт хүчний үндэсний холбоо 23-ны өдрөөс Туркийн Истамбул хотод хуралдаж шинэ даргаа сонгох гэж байна. Түүнчлэн Орос, Америкийн санаачилсан Сирийн асуудлаарх олон улсын хуралд төлөөлөгчөө оролцуулах эсэхээ шийдэх юм.

Энэ удаагийн хурал 3 хоног үргэлжилж, үндэсний холбооны шинэ даргыг сонгон, 3-р сарын 24-ний өдөр Каирт огцорсон Маац Хатибыг орлох хүний асуудал гол болж байна. Түүнчлэн гурван дэд дарга, нэг нарийн бичгийн дарга ч энэ хурлаас тодрох юм.

Мөн үндэсний холбооны гишүүдийг өргөтгөж, тус холбооны комисс байгуулах нь энэ хурлын гол сэдвийн нэг болж байна.

Орос Америкийн санаачилсан Сирийн асуудлаарх олон улсын хурлаас өмнө холбооныхоо шинэ гишүүдийн нэрсийг нийтлэх ялангуяа Сирийн асуудлаарх олон улсын хуралд төлөөлөгч илгээж оролцуулах эсэхийг авч хэлэлцэх юм.

/Баатар орчуулав/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.