Плэй-офф үргэлжилж эхэллээ

f93e0976a80d799f0eb3ad0ba276f287_LСагсан бөмбөгийн үндэсний супер лигийн плэй-оффын тоглолтууд завсарлаад байсан бол өнгөрсөн баасан гарагаас үргэлжилж эхэллээ.

“Энержи ресурс харцага” баг торгуулын шидэлтээр хожил авах боломжоо алдаж “Танан гарьд” гурав дахь хожлоо авлаа. Харин “Эрдэнэдрийлинг ригс” нэмэлт цагт “SBL Хүлгүүд”-ийг буулган авч чадлаа. Плэй-оффт хоёр болон гуравдугаар байраар шалгарсан “Энержи ресурс харцага” болон “Танан гарьд” багуудын тоглолт болж үндсэн цаг дуусахад нэг минут үлдээд байхад О.Золзаяа дараалан таван оноо авснаар харцагууд 85:84-өөр хошуучилж эхэлсэн. Гэсэн ч О.Ууганбаяр хариуг нь барьж, шидэлтээ хийснээр, танан гарьд нэг оноогоор илүү гарсан. Ингээд тоглолтын сүүлийн довтолгооныг харцагууд хийж, О.Сайнбаяр торгууль шидэх эрх авсан. Харин тэрбээр хоёр торгуулиа алдаж, цувралыг тэнцүүлэх байсан хожлоо “Энержи ресурс харцага” баг авч чадсангүй. Ингэснээр 86:85 гэсэн оноогоор “Танан гарьд” баг хожиж, цувралыг 3:1-ээр илүүрхэж эхэллээ.

Энэ тоглолтын дараа “Эрдэнэдрийлинг ригс” болон “SBL Хүлгүүд” багуудын цувралын дөрөв дэх тоглолт боллоо. Энэ тоглолт эхнээсээ л тун ойрхон оноотой өрнөж, олон блок шот, слэм данк хийгдсэн сонирхолтой тоглолт болов. Тоглолтын сүүлийн хагаст ригсийн багийн ахлагч Н.Золжаргал найм дараалсан холын зайн шидэлтээ алдсан ч  үргэлжлүүлэн шидсээр, нэмэлт цагт оноо 79:79-өөр тэнцүү үргэлжилж байхад, холын зайн шидэлтээ цагираганд орууллаа. Үргэлжлүүлэн Dean Hadley, Б.Баярбат нарын дараалсан холын зайн шидэлтүүд амжилттай болж энэ тоглолтонд 88:79 гэсэн оноогоор “Эрдэнэдрийлинг Ригс” баг хожиж, цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадлаа.

Үндэсний супер лигийн плэй-оффын цувралын тав дахь тоглолтууд тавдугаар сарын 26-нд Спортын Төв Ордонд үргэлжилнэ.

Д.Өлзий

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих