Оросын ¹1 оффшор бүс Кипр үү?

2013052401t“Дэлхийн өнцөг булан дахь мөнгө угаах сүлжээ илрэх зуур ОХУ-ын төр засгийн удирдагчид хилийн чанад дахь элдэв хөрөнгөө сүүдэрт үлдээ­хээр чармайх нь ихэслээ” хэмээн “Риа новости” мэдээлэв.

Ерөнхий сайдын орлогч Игор Шуваловын гэргий Ольга болон “Газпром”-ын хоёр гүйцэтгэх захирлын Виржин арал дахь нууц олны нүдэнд ил болсноор хөшиг нээгдэж байна.

Дэлхийн 46 орны 86 сэтгүүлчийн баг 120 мянган оффшор компа­нийн 2.5 сая тоо баримтыг задаллаа. Зөв­хөн Ольга Шуваловагийн хувьд гэхэд “Plato Management & other BVI” компанитай. Нөхөр нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчтой 2008 оноос хойш ойр холбоотой байсан нэгэн. Хууль бус мөнгөний сүлжээ төрд ийн бөх шургалсныг В.Путин сөхөөд, төрийн албан хаагчдыг бохир шилжүүл­гүүдээс хол байхыг хатуу анхаа­руулж байна. Ингэхдээ ирэх долдугаар сар хүртэл хугацаанд сайн дураараа дансаа цэвэрлэх боломж олгосон юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов “Засгийн газрын албан тушаалтнууд хилийн чанадад хөрөнгөтэй байх ёсгүй. Ирэх сарын 1-ний дотор төрийн өмчит компани, корпораци, хамтарсан үйлдвэрүүдийн захирлууд өнгөрсөн оны зардлаа тайлагнана” гэв.

Кремлийн дээрх тов авлига, хээл хахуультай хийж буй “дайн”-ы эхлэл юм. Гэвч ОХУ болоод хувийн хөрөнгө оруу­лалтын бизнест шүүмжлэл дагуулсан эргүүлэг үр­гэлжилсээр байна. Төв­банкнаас нь мэдээлснээр өнгөрсөн онд Оросоос 56 тэрбум ам.доллар гадагш шилж­сэн нь ДНБ-ийн 2.5 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнийг В.Путин “Оросын эдийн засгийг “сорж” буй шимэгч” хэмээн тодорхойллоо.

2013052401

“Гурван сарын хуга­- цаанд хууль ёсны дагуу ажиллах эсвэл бизнесээ хөөх, бүр цаашлаад огцрох эсэхээ шийдэх сонголт нээлттэй байгаа” хэмээн ДУМ-ын дарга Валентина Матвиенко ДУМ-ын төлөөлөгчдөд сануулжээ. “Интерфакс” агент­лагийн мэдээлж буйгаар ОХУ-ын Төв­банкны дэд ерөн­хийлөгч Сергей Швецов Оросын бүх албан тушаал­тан эх орондоо хөрөнгөө оруулахыг уриалж байна. Ингэснээр үндэснийхээ хөрөнгийн зах зээл болоод санхүүгийн тогтвортой байдлыг хангана хэмээн тэр тайлбарлав.

Эрх баригч Нэгдмэл Орос намын ДУМ-ын орлогч, өдгөө 52 настай Владимир Пехтин блогчийн бичсэн нийт­лэлийн дараа огцорсон бол сөрөг хүчний лидер Алексей Навални Флорида дахь хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий гурван орон сууцныхаа халхавчийг “сөхөв”. Харин В.Пехтин няцаалт хийж, хөрөнгөө хүүгийнх нь байсан хэмээн мэдэгдээд байгаа. “Би өөрийгөө өмөөрөхгүй. Гэхдээ би хуулийн өмнө цэвэр байж хэн нэгний өмнө буруутай үйлдэл хийгээгүй” хэмээн тэрээр ДУМ-д хэлжээ.

ДУМ-ын хамгийн чинээлэг гишүүн Витали Малкин 2011 онд 32.7 сая ам.долларын хөрөнгөөрөө гайхагдсан нэгэн. Гэвч түүний Орос-Израйл иргэншилтэй, үл хөдлөх хөрөнгийн оффшор эзэм­шилтэй талаар В.Навални “алтан хошуу” өргөжээ. Ингээд В.Малки­н албан тушаа­лаасаа буусан юм.

ОУВС-гийн мэ­дээлс­нээр 2011 онд Кипр улс ОХУ-аас татсан хөрөнгө оруулалт 34, харин ОХУ-д орсон гадаадын шууд хө­рөнгө оруулалт 28 хувьтай байжээ. Кипрт өнгөрсөн гуравдугаар сарын 1-15-нд 132 компани рубль, доллар, фунт болон еврогоор 916 сая ам.доллар бүхий дүнтэй татвар төлсөн байна.

“Форбс” сэтгүүлд мэ­дээлснээр Кипрт оросууд 30 тэрбум “ногоон” үүцэлжээ. Энэ бол Моск­вагаас гадагш чиглэсэн мөнгөний урсгалд хам­гийн хүнд жин татсан тоо юм.

Ж.ЦОГЗОЛМАА 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.