Сүхбаатарчууд ард түмэндээ ээлтэй Ерөнхийлөгчийг хүсч байна (Сүхбаатараас сурвалжилсан мэдээ)

alt Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Ардын намыг үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын төрөлх нутгийн иргэдтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Түүнийг Баруун-Урт хотын төв талбайд байрлах Сүх жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үеэр Монгол Улсын манлай уяач Ц.Онгуу төрийнхөө их баяр наадамд айрагдсан алдарт халтар азарганыхаа төлийг зүслэн өгч, сонгуулийн ажилд нь амжилт хүссэн юм.

Уулзалтад хүрэлцэн ирсэн олон иргэний хэлж буйгаар энэ аймагт улстөрийн дарамт гэж хэлж болохоор зүйл сүүлийн үед газар авчээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан н.Баасансүрэн хэмээх 20 гаруй настай бүсгүй удирдлагуудынхаа дарамтаас болж ямар ч үндэслэлгүй ажлаасаа халагджээ. Үүнээс гадна сумдын сургуулийн захирлуудыг эрх баригч намынхан бүгдийг нь халж, сольсныг энэ бүсгүй харамсангуй өгүүлж байлаа. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд худлаа хэлдэггүй, ажилтай иргэдээ гудамжинд гаргадаггүй зөв хүнийг дэмжихээ залуус илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, аймгийн удирдлагууд төрийн албыг төрлийн алба болгох аяныг тун амжилттай, эрчимтэй хэрэгжүүлж буй нь сүхбаатарчуудын эгдүүцлийг хүргэж, тэд шударга ёсыг ийнхүү хүсэмжлэх болжээ. Шинэчлэлийн Засгийн газрын жишиг аймаг гэх энэ нутагт байдал ийм байгаа нь ганцхан өдөр өнжихөд л мэдрэгдэж байсан.

alt

Уулзалтад сумдаа төлөөлж иргэд олноороо хүрэлцэн ирсэн байв. Тэдний нэг Онгон суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ч.Төмөрхүү “Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүндрэлтэй тусч байна. Сумдыг дэмжих сангаар дамжуулж иргэддээ дэмжлэг үзүүлнэ гэж хэлдэг ч үнэн хэрэг дээрээ бидэнд юу ч оногддоггүй. Бидэнд зээл авах шаардлага маш их бий. Гэтэл зээлийн хүү өндөр. Бидэнд малаас өөр барьцаа байхгүй. Гэвч малыг тодорхой хэмжээнд үнэлдэггүй. Тийм учраас шударга, ард түмэндээ ээлтэй Ерөнхийлөгч гараасай гэж хүсч байна” гэлээ. Мөн өндөр настан Д.Даваа “Махны үнэ нийслэлийнхтэй уралдан өсч байна. Гэтэл сайд, дарга нар үнэ бууруулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд махны үнийг буурууллаа гэж зурагтаар хэлэхийг хараад үнэхээр гайхаж байна. Харин та Ерөнхийлөгч болохоороо ийм хариуцлагагүй байдлыг арилгаж, ахмадаа дэмждэг, залуусынхаа сургалтад анхаардаг тийм ёс зүйг тогтоогоорой” гэж захилаа.

Нутгийн иргэд байгалийн баялгийн тэгш хуваарилалтын тал дээр ихээхэн санаа зовдог нь ажиглагдаж байв. Тиймээс ч тэд харийнханд баялгаа худалдахгүй, баялгийнхаа төлөө тэмцэж чаддаг хүн  л төрийн тэргүүнээр сонгогдох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Манай улсад болж, бүтэж байгаа, гэрэл гэгээтэй олон зүйл бий. Мөн болохгүй зүйл ч дэндүү их байна. Гэхдээ алдаа, оноо бүхэн бидэнд хамаатай. Алдаа мадгийг засч залруулахын төлөө ажиллана” хэмээн өөрийн байр сууриа Cүхбаатарчуудтай хуваалцлаа.

alt

Түмэнцогт сумын иргэдтэй уулзах үеэр нэр дэвшигчтэй нэр нэгт нэгэн залуу “Монгол Улсын хэмжээнд 17 мянга гаруй Бат-Эрдэнэ нэртэй иргэн байдгийн 13 мянга нь сонгуулийн насныхан. Монголчууд хүндэлж явдаг хүнийхээ нэрийг бэлгэшээж үр хүүхдэдээ өгдөг. Түүнийг спортын амжилт гаргасны дараа эдгээр залуусын ихэнхэд нь ийм нэр хайрласан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш. Манай улсын мянга мянган эцэг эх үр хүүхдээ түүн шиг хүн болгохыг хүсдэг нь эндээс харагдаж байна” хэмээн ярьсан нь танхимд хуран цугларсан олны сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.

Д.Ганбаатар

alt


URL:

Сэтгэгдэл бичих