Онцгой байдлын ажилтаныг буудан хөнөөжээ


Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын ажилтан буудуулж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар онцгой байдлын алба хаагч сураггүй алга болсон байжээ. Тиймээс түүнийг эрэн хайж, алга болсноос нь хоёр хоногийн дараа цогцсыг нь ой дотроос олжээ. Энэ хэргийг шалгах тусгай ажлын хэсэг гарсан бөгөөд одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байгааг албаныхан уламжлав. Зарим эх сурвалжийн мэдээлснээр онцгой байдлын ажилтныг буудан хөнөөгөөд ойд авчирч хаясан байж болзошгүй гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих