Жян Дэжян Оросын Төрийн думын даргатай хэлэлцээ хийв

5a77de4ca9894ce5be11cf9bf6acdc69Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян Оросын Төрийн думын дарга Нарушкинтай 27-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийсэн бөгөөд Хятад Оросын парламентын хамтын ажиллагааны комиссын зургаа дахь хурлын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

       Жан Дэжян хэлэхдээ, Бүх Хятадын АТИХ Оросын Төрийн думтай найрсаг харилцаагаа идэвхтэй урагшлуулж, харилцааны тогтмол механизмыг хэвээр байлгах ба төгөлдөржүүлж, Хятад Оросын хууль тогтоох байгууллагын харилцааг шинэ өндөр төвшинд хүргэх талаар хүчин зүтгэл гаргахад бэлэн байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүх талын стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн эрүүл хөгжүүлэх чухал баталгаа юм гэжээ.

Жан Дэжян Хятад Оросын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай гурван санал дурдсан байна.

Нарышкин хэлэхдээ, Орос улс том чухал асуудал дээр Хятадад хэлбэрэлтгүй дэмжлэг үзүүлэх болно. Оросын Төрийн дум БХАТИХ-тай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж байна гэжээ.

\Навч орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.