БНСУ-ын Парламентын эмэгтэй гишүүд Японд очин эсэргүүцэл илэрхийлнэ

0550gfЯпоны улс төрчид “цэрэг цэнгүүлэгч бүсгүйчүүдийн тогтолцоо нь дайны үед хууль ёсонд нийцэж байсан” гэсэнтэй холбогдуулан БНСУ-ын Парламентын 4 эмэгтэй гишүүн эсэргүүцэл илэрхийлэхээр 27-ны өдөр Япон улсыг зорьжээ.

Тэд 3 хоногийн хугацаанд Японы парламентын гишүүд болон иргэний нийгмийн байгууллагын хариуцлагатнуудтай уулзаж, эсэргүүцлийн захиагаа гардуулахын зэрэгцээ, цэрэг цэнгүүлэгч бүсгүйчүүдийн тухай гаж буруу үг ярихгүй байхыг Японы улс төрчдөөс шаардах юм байна. Үүнээс өмнө, БНСУ-ын Парламентын гишүүд Парламентдаа тогтоолын төсөл дэвшүүлж, цэрэг цэнгүүлэгч бүсгүйчүүдийн тухай Японы улс төрчдийн гаж үг яриаг зэмлэн буруушаахын зэрэгцээ, уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөхийг Японы Засгийн газарт шаардсан байна.

Уг 4 эмэгтэй гишүүн Япон дахь ажлаа дуусгасны дараа Филиппинд очиж,  цэрэг цэнгүүлэгч бүсгүйн тогтолцооны хор уршгийг амссан хүмүүстэй уулзан, энэхүү асуудлаар Японы улс төрчидтэй хэрхэн харьцах талаар зөвшилцөх юм байна.

\Д. Хүчитбаатар\


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.