Хүүхэд залилагч бүсгүйг хайж байна

c9f7998c2ff2d3c4originalСүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нэгэн хотхонд долоон настай А-г гэртээ ганцаараа байхад нь  хүүхдийн нэрэмжит тэмцээнд орооч  хэмээн 25-30 гаруй насны үл таних эмэгтэй гэрт орж,  хулгай хийсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр хүүг хууран мэхэлж гэрт нь орж бриллиантан шигтгээтэй цагаан алтан ээмэг, бөгж, гинжний хослол, монетон ээмэг бөгжний хос, мөн монетон ээмэг, бөгж, кулон, бугуйвчны хослол, халтар манан хөөрөг зэргийг нь хулгайлан одсон юм.

Тэгвэл гэмт этгээдийг олоогүй байгаа бөгөөд хүүгийн гаргасан ам зургийн дагуу эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн гэртээ ганцаараа ихэнх цагийг өнгөрөөдөг хүүхэд хийгээд, харуул хамгаалалт муутай байрыг хулгайч нар отож байгаад хэрэг үйлдэж байгаа аж. Тиймээс тэдгээр хүмүүсийн хэргийн золиос болж эд материалаараа хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагынхан анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.