Кайсоны Аж үйлдвэрийн бүсийг дахин сэргээн асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн байна

images.jpg2802005 Хятадын ОУР-ын мэдээ: Өмнөд Солонгосын Юньхаб Мэдээлэх Агентлаг мэдээлэхдээ, БНАСАУ-ийн Эх орны энх тайван нэгдлийн хороо 28-ны өдөр төлөөлөгчийн нэрийн өмнөөс яриа нийтэлж тэмдэглэхдээ, Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Кайсоны Аж үйлдвэрийн бүсэд айлчлахад тус дөхөм үзүүлэхийн төлөө Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Хойд Солонгост айлчлахыг Хойд Солонгос батлан зөвшөөрлөө гэжээ.

Мэдээнд тэмдэглэхдээ, БНАСАУ-ийн Эх орны энх тайван нэгдлийн хорооны төлөөлөгч мөн хэлэхдээ, хэрвээ Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Хойд Солонгост айлчлахад хүрвэл Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрийн бүсэд байгаа түүхий материал болон бүтээгдэхүүнийг татан авахыг хүлээн зөвшөөрөхийг багтаасан аж үйлдвэрийн бүсийн хэвийн үйл ажиллагааг дахин сэргээн тухай зөвшилцөл хийхэд Солонгосын тал бэлэн байна гэжээ.

Түүнчлэн төлөөлөгч мөн хэлэхдээ, Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн хүний аюулгүйн байдлыг батлахын тулд Өмнөд Солонгосын засгийн газар Кайсоны аж үйлдвэрийн удирдлагын хорооны гишүүдтэй хамт айлчилж болно гэжээ.

\Г.С\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.