УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хүний нэр төрд халдсан гэж үзлээ

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Тэмүүжин мэргэжил нэгт нөхдөө ямар ч мэргэжлийн чадаваргүй хэмээн хочлох боллоо. Түүний энэ үгнээс хууль зүйн сайд, хуульч багш нар нь ч мултарсангүй. Гэвч түүний энэ мэдэгдэл нь хүний нэр төрд халдсан үйлдэл гэж багш нь үзэж шүүхэд ханджээ.  Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчийн үлгэрээр нэгэн цагт өөрийн багш байсан хүнээ үг хэлээр дайрч доромжлон нэр хүндийг нь гутаасан гэж үзсэн учир МУИС-ын Хууль зүйн тэнхимийн захирал Нарангэрэл, УИХ-ын гишүүн Тэмүүжинг шүүхэд өгчээ. Сүхбаатар дүүргийн шүүх энэ хэргийг авч хэлэлцээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хүний нэр төрд халдсан гэж үзлээ. Тиймээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Нарангэрэлээс уучлалт гуйх ёстой хэмээн шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэр гаргах болсон үндэслэлээ түүнд 7 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн шүүхээс гардуулах юм байна.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.