Стратегийн орд долоогоор нэмэгдэнэ

БӨЭӨӨ54Стратегийн орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын ордын залгаа жигүүрээр бүртгүүлж буй нөөцийг стратегийн ордын үргэлжлэл гэж үзэх, ордыг иж бүрнээр ашиглах асуудал чухал байгааг зэргийг харгалзан нэр бүхий долоон ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд нэмж хамааруулахаар болжээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нэмж хамааруулах ордыг судалж, асуудал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2007 оноос хойш хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон томоохон 25 ордыг судлаад ашигт малтмалын нөөц, чанар, дэд бүтцийн байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг үзүүлэлтийг харгалзан зарим ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал боловсруулсан байна.

Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахууныг импортолсон байна. Цаашид түлш шатахууны хэрэглээ нэмэгдэх нь судалгаагаар харагдаж байгаа тухай мэргэжилтнүүд хэлдэг. Түлш шатахуун үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа хувийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжид төрөөс бодит дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа.

Үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрийг барих нь импортын хараат байдлаас гарах түлхэц болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Б.Ирээдүй

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих